быстрый займ на карту
Үзсэн: 258

ЗӨӨВРИЙН АЖЛЫН БАЙР, ӨВЛИЙН ХҮЛЭМЖ ОЛГОН, БАТЛАМЖИЙГ ГАРДУУЛАН ӨГӨВ

“Чингэлтэйд үйлдвэрлэв” хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг бий болгон, баялаг бүтээж, дүүргийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байгаа жижиг, дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд “Зөөврийн ажлын байр” олгож, батламжийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган нар гардуулан өглөө.

Мөн үеэр газар тариалан эрхлэгчдийг дэмжих, иргэдийг эрүүл аюулгүй хүнсний ногоогоор хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн газар тариалан эрхлэгчдэд өвлийн хүлэмж олгон, батламжийг гардуулан өгсөн юм.

Leave a Reply

  • Facebook