быстрый займ на карту
Үзсэн: 416

ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаар зарлигийн дагуу Тулгар төрийн 2227 жил, их Монгол улс байгуулагдсаны 812, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг төрийн дээд одон, медалиар шагнасныг гардуулж өглөө.

Шагналыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар гардуулан өглөө.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 8 иргэн, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1 иргэн, Алтан гадас одонгоор 51 иргэн, Цэргийн гавьяаны одонгоор 1 иргэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 39 иргэн тус тус шагнууллаа.

Leave a Reply

  • Facebook