быстрый займ на карту
Үзсэн: 343

ШУУРХАЙ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх шуурхай мэдээллийн төв болон иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 7, 18 дугаар хорооны гудамж, айл өрхийн хашаанаас булгийн ус газрын хөрснөөс нэвчин гарч, зам талбай, гудамж, иргэдийн хашаанд хөлдөлт үүссэн, цаашид эд хөрөнгөнд эрсдэл үүсэх нөхцөл байдалтай байгаа тул дүүргийн Үер, ус, хөлдөлт, ус цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсгийн гишүүдийг “Яаралтай цуглар дохио”-гоор ажиллуулж, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутад хурлыг зохион байгууллаа.

Шуурхай ажлын хэсгийн хуралдааныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж, ажлын хэсгийн гишүүдэд үүрэг чиглэл өгч, дүүргийн 7, 18 дугаар хороодын хөлдөлт үүссэн голомтод газар дээр очиж танилцаж, яаралтай  холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгасан болно.

Шуурхай ажлын хэсгийн гишүүд дээрх хороодын нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдалтай газар дээр танилцаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн техник, хүн хүч хэрэгслийг ажиллуулж, иргэд, айл өрхийн аюулгүй байдлыг хангуулахаар ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook