быстрый займ на карту
Үзсэн: 228

БАЯРЫН ӨДРҮҮДЭД 396 АЛБАН ХААГЧ ХАРИУЦЛАГАТАЙ ЖИЖҮҮРИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын 2018 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн үүрэг гүйцэтгүүлэх тухай” 07 дугаар тушаалыг үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны “Хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах тухай” Б/322 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газарт ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийг баталж 12 дугаар сарын 28-ны өдөр хариуцлагатай жижүүрээр томилогдсон албан хаагчдад дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэхэд анхаарах зүйлс, гэнэтийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, учирсан үед шуурхай арга хэмжээ авч ажиллах зэрэг зааварчилгаа, үүрэг чиглэл өгсөн.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон 19 хороод бэлэн байдлын зэрэгт шилжин 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08:00 цагаас 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 09:00 цаг хүртэл Тамгын газарт 16, хороодод 380 ажилтан, албан хаагч хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook