быстрый займ на карту
Үзсэн: 354

ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ӨСВӨР ҮЕИЙН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “САГСАН БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит өсвөр үеийн дүүргийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хайрхан хөгжлийн төвийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 10 сургуулийн 20 багийн 160 гаруй өсвөрийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Энэ удаагийн тэмцээний онцлог нь багуудаас шилдэг хөгжөөн дэмжигч баг шалгаруулсан бөгөөд Шилдэг хөгжөөн дэмжигч багаар 24 дүгээр сургуулийн  хөгжөөн дэмжигчдийн баг шалгарсан юм.

Тэмцээний эмэгтэй төрөлд:       

1 дүгээр байрт: С.Үнэнбат дасгалжуулагчтай  117 дугаар сургууль

2 дугаар байрт: Д Цэрэндулам дасгалжуулагчтай 72 дугаар сургууль

3 дугаар байрт: П Батбаяр дасгалжуулагчтай 50 дугаар сургууль

Эрэгтэй төрөлд:       

1 дүгээр байрт: Н.Дугарсүрэн дасгалжуулагчтай 37 дугаар сургууль

2 дугаар байрт: Т.Одмаа дасгалжуулагчтай  23 дугаар сургууль

3 дугаар байрт: Ц.Мөнх-эрдэнэ дасгалжуулагчтай 24 дүгээр сургууль

Багийн нийлбэр дүнгээр:

1 дүгээр байрт: С. Үнэнбат дасгалжуулагчтай 117 дугаар сургууль

2 дугаар байрт: Н.Дугарсүрэн дасгалжуулагчтай 37 дугаар сургууль

3 дугаар байрт: Д.Цэрэндулам дасгалжуулагчтай 72 дугаар  сургууль тус тус шалгарлаа.

Leave a Reply

  • Facebook