быстрый займ на карту
Үзсэн: 370

ЦЭРГИЙН ҮҮРЭГТЭН, БЭЛТГЭЛ ОФИЦЕРУУДЫН БҮРТГЭЛИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1107, дүүргийн Засаг даргын 2018 оны А/723 дугаар захирамжуудын дагуу дүүргийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 2019 оны оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 21-ний өдрийг дуустал ажлын өдөр 09.00-19.00, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2019 оны бүртгэлийг зохион байгуулж ажиллах талаар дүүргийн хорооны ажлын албадын дарга, зохион байгуулагч, бусад албан хаагчдад дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын бие бүрэлдэхүүн сургалт, семинар зохион байгууллаа.

Ажлын хэсгийн дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2019 оны бүртгэлээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хуулийн хүрээнд зохион байгуулан явуулах, цэргийн бүртгэлийн чанар, үр дүнг тооцон ажиллах талаар үүрэг даалгавар өгөв.  Ажлын хэсгийн Орлогч дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа ажиллах томилгоот бүрэлдэхүүнд ажил үүргийн хуваарь, бүртгэлийн явцад хэрхэн ажиллах, төрийн болон албаны нууцын тухай хууль, дүрмийг мөрдлөг болгон ажиллах талаар танилцууллаа.

Цэргийн бүртгэлийн үед ашиглах гарын авлага, сургалт сурталчилгааны анонс бусад материал хэрэгслийг хороодод хуваарилан тарааж өгөв.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook