быстрый займ на карту
Үзсэн: 373

“МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН” УЛСЫН УРАЛДААНЫ ТЭРГҮҮН, ДЭД, ТУСГАЙ БАЙРУУДАД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СУРАГЧИД ШАЛГАРЛАА

“Хүмүүн бичиг” сониноос зохион явуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан 22 дахь жилдээ 1 дүгээр сарын 7-ны өдөр шилдгүүдээ тодруулав. Тус уралдааныг сүүлийн хоёр жил Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа билээ. “Монголын сайхан бичигтэн–2018“ улсын уралдааны долоон ангилалд 18 аймаг, нийслэлийн 9 дүүргээс нийт 3000 орчим оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлсэн байна.  Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нар болон нэрт судлаач, эрдэмтэд оролцлоо.

Уралдааны сурагчдын ангилалд тэргүүн байрт Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 11В ангийн сурагч М.Цэнгүүн, дэд байрт 5 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Б.Зэсмаа, тусгай байрт 24 дүгээр сургуулийн 3Д ангийн сурагч Г.Аялгуу нар тус тус шалгарсан юм.

Leave a Reply

  • Facebook