быстрый займ на карту
Үзсэн: 279

11, 12, 17 ДУГААР ХОРООДЫН ӨЭМТ-Д ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МОБАЙЛ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Дүүргийн төсвийн хөрөнгөөр дүүргийн Эрүүл мэндийн төвд болон 11, 12, 17 дугаар хороодын Өрхийн эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний Мобайл технологийн иж бүрдлийг олголоо. Анх 2017 онд дүүргийн 13 дугаар хорооны ӨЭМТ, 2018 онд 18, 19 дүгээр хороодын ӨЭМТ-д энэхүү иж бүрдлийг олгож байсан билээ. Нийслэлийн хэмжээнд 11 хорооны ӨЭМТ-д тус технологийг нэвтрүүлснээс үйлчилгээний чанар, хүртээмжээрээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Ундрах-Ирээдүй” ӨЭМТ тэргүүлж байна.

Мобайл технологийн иж бүрдэлд зөөврийн ЭКГ, зөөврийн ЭХО оношлуур, даралт хэмжигч аппарат, цусан дахь сахар, холестерин хэмжигч, биеийн өндөр, жин хэмжигч, Samsung tablet, iPad, зөөврийн компьютер, зөөврийн хард төхөөрөмж, ДОХ, тэмбүү, хепатит B, C, хеликобактерийг тодорхойлох хурдавчилсан оношлуурууд бусад дагалдах хэрэгслүүд багтаж байгаа юм.

Эрүүл мэндийн үзлэг оношлогоог цахим хэлбэрт шилжүүлж, түргэвчлэхэд чиглэсэн, бага оврын тус хөдөлгөөнт техник багаж хэрэгслүүдийг нэвтрүүлснээр эмч, сувилагчдын ур чадвар нэмэгдэх, өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээний цар хүрээ тэлэх, өвчтөн оношоо цахим шуудангаар авах, хорооны алслагдсан бүсийн өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ хүргэхэд хялбар болох зэрэг олон талын ач холбогдолтой юм байна.

Leave a Reply

  • Facebook