быстрый займ на карту
Үзсэн: 262

АМЬДРАХ ОРЧИНД НЬ МӨСТЛӨГ ҮҮССЭН АЙЛ ӨРХҮҮДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн 7, 8, 12, 17, 18 дугаар хорооны нийтийн эзэмшлийн гудамж, талбай айл өрх, иргэдийн хашаанаас хөрсний ус нэвчин гарч мөстлөг үүссэн нөхцөл байдалтай байгаа. Аюулгүй байдлыг хангах үүднээс дүүргийн Үер, ус, хөлдөлт, ус цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсэг Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин голомтод ажиллаж байна.

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат 18 дугаар хорооны амьдрах орчинд нь мөстлөг үүссэн айл өрхүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар иргэдийн санал, хүсэлтийг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцон шуурхай ажлын хэсэгт холбогдох үүрэг чиглэл өгөв.

 

Leave a Reply

  • Facebook