быстрый займ на карту
Үзсэн: 155

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТЭС, ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс болон замын цагдаагийн хэлтсийн 2018 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хурал 1 дүгээр сарын 11-ний өдөр боллоо. Хуралд дүүргийн 10-19 дүгээр хорооны 280 гаруй иргэн оролцов.

2018 онд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар иргэдэд танилцуулж, санал, шүүмжлэл, хүсэлтийг сонсож цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнд тусган, хэрэгжилтийг ханган ажиллахаар боллоо. Мөн иргэдээс цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа болон олон нийт, цагдаагийн хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар 20 асуулт бүхий санал асуулга авч ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook