быстрый займ на карту
Үзсэн: 378

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн хүрээнд Монголын уламжлалт  Цагаан сарын баярын өмнө дүүргийн Засаг  дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд эрэгтэй 60-аас дээш, эмэгтэй 55-аас дээш ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлдэг. Чингэлтэй дүүргийн  Засаг даргын 2019 оны 01 сарын 08-ны өдрийн А/07 тоот захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хурал 1 дүгээр сарын 14-ний өдөр боллоо.

Хурлыг Засаг даргын Тамгын газрын дарга, Ажлын хэсгийн дарга А.Дамцагдорж удирдан явуулж, дүүргийнхээ ахмадуудад  хүндэтгэл үзүүлэх хуваарийг хэлтэс албадын дарга нарт танилцуулан холбогдох үүрэг чиглэл өгөв. Дүүргийн хэмжээнд 15845 ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг энэ сарын  23-30-ны өдрүүдэд зохион байгуулна.

Leave a Reply

  • Facebook