быстрый займ на карту
Үзсэн: 200

ГАХАЙН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Монгол Улсын хэмжээнд 3 аймгийн 3 сум, Улаанбаатар хотын Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдэд гахайн мялзан өвчний вирусийн гений өвөрмөц хэсэг илэрсэнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед ажиллах шуурхай ажлын хэсгийн хурлыг зохион байгуулав.

Хурлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж Гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх шалгалтын ажил зохион байгуулж, хяналтын түр пост ажиллуулах тухай болон Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед ажиллах шуурхай ажлын хэсгийг Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, арга хэмжээ авч ажиллуулах тухай дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын тушаал, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар үүрэг, чиглэл өгөв.

Гахайн мялзан өвчний вирусийг дүүргийн нутаг дэвсгэрт тээвэрлэн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 19 дүгээр хороо, Ар гүнтийн даваанд хяналтын түр постыг 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 2 дугаар сарын 13-ны өдрийн хооронд ажиллуулж, урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажиллах, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, худалдааны төв, дэлгүүр, хоол үйлдвэрлэл, түүхий мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг, үйлчилгээ эрхэлдэг газруудад тандалт, хяналт шалгалтын ажлыг 1 дүгээр сарын 15-31-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулж ажиллана.

Leave a Reply

  • Facebook