быстрый займ на карту
Үзсэн: 229

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг орлон гүйцэтгэгчийн “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газрууд, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх тухай” 2019 оны А/09 дүгээр захирамжийн хүрээнд Дүүргийн Засаг дарга, Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллалаа.

Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх журмын талаар ЧДЗДТГ-ын хэлтэс, албадын дарга, мэргэжилтнүүдэд мэдээлэл хийлээ. ЧДЗДТГ-ын 2018 оны ажил, дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийн талаар ЧДЗДТГ-ын дарга А.Дамцагдорж танилцуулав.

Ажлын хэсэг бодлогын баримт бичгийн хэрэгжилт, чиг үүргийн үзүүлэлт, үйл ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн ил тод байдал зэрэг чиглэлээр хэлтэс, албадад хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, анхаарвал зохих асуудлаар заавар зөвлөмж өгч ажиллалаа. Түүнчлэн ажлын хэсгийн гишүүд дүүргийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан юм.

Leave a Reply

  • Facebook