быстрый займ на карту
Үзсэн: 459

“УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ, ОНОШЛОХ, ЭМЧЛЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ”  СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2018 онд Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд дүүргийн 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 11, 12, 17 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүргийн эрүүл мэндийн төвд  явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүд буюу зөөврийн ЭКГ, ЭХО, цусны даралт, сахар, холестрин хэмжигч, 5 төрлийн хурдавчилсан оношлуур тус бүр 1000ш, дагалдах хэрэгслүүд, мэдээлэл технологийн төхөөрөмжүүд болох нийт 4 мобайл технологийн иж бүрдлийг хүлээлгэн өгсөн.

Энэхүү ажлын хүрээнд Мобайл иж бүрдлийг хүлээлгэн өгсөн хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн болон дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмч, эрүүл мэндийн ажилтнуудад  1 дүгээр сарын 16-ны өдрөөс 19-ний өдрүүдэд “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэн эрүүлжүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх нь” сэдэвт мобайл технологийн иж бүрдлийн тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах мэдлэг чадварыг эзэмшүүлэн чадавхжуулах сургалтыг ЧДЗДТГ, ЧДЭМТ, АШУҮИС, ЭХЭМҮТ, ХӨСҮТ-тэй хамтран зохион байгуулан явуулж  байна.

Leave a Reply

  • Facebook