быстрый займ на карту
Үзсэн: 186

ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙД ЦАГААН ИДЭЭНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, “Нэг Архангай” төрийн бус байгууллагаас 3 дахь жилдээ хамтран зохион байгуулж буй “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд эхэллээ. Арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар оролцлоо. Арга хэмжээний үеэр “Нэг Архангай” ТББ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасгийн эмчилгээ, үйлчилгээнд зориулж сүү, цагаан идээ хандивлалаа.

Үзэсгэлэн худалдаагаар Архангай аймгийн Чулуут, Хангай, Булган, Цахир, Ихтамир, Өндөр-Улаан сумдын 130 гаруй малчин өрх, цагаан идээ үйлдвэрлэгчид 200тонн гаруй цагаан идээг энэ сарын 31-ний өдрийг дуустал худалдаална.

Leave a Reply

  • Facebook