быстрый займ на карту
Үзсэн: 262

ГАХАЙН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 1 дүгээр сарын 14-ний өдрийн “Гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, шалгалтын ажил зохион байгуулах тухай”  А/10 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын 1 дүгээр сарын 14-ний өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, арга хэмжээ авч ажиллуулах тухай” 01 дугаар тушаал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамж, хуваарийн дагуу “Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, худалдааны төв, түүхий мах махан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг боловсруулах үйлдвэр, агуулах цех болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, гахайн мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулж буй иргэн аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дүүргийн Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсээс томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтад дүүргийн 1-19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 277 иргэн аж ахуй нэгж хамрагдаж, үүнээс 149 гахайн мах худалдаалдаг, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийг шинжилгээнд хамруулж, шинжилгээний дүнгээр эерэг гарсан, гарал үүсэл нь тодорхойгүй 24 аж ахуй нэгжийн 1525кг гахайн махыг хураан авч устгуулахаар нийслэлийн Мал эмнэлгийн газарт хүргүүлсэн. Гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шалгалтын ажлын хэсгээс иргэд олон нийтэд мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч ажиллалаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ  БАЙДЛЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook