быстрый займ на карту
Үзсэн: 332

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 88 СӨХ-ны удирдлагуудтай уулзах уулзалтыг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Хуралд Дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од мэргэжилтнүүдийн хамт оролцож 2018 онд Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүтээн байгуулалтын мэдээлэл болон 2019 онд хийгдэх ажлын танилцуулгыг хийж, хамтран ажиллах санал солилцлоо.

Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдал удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Гансэлэм 2019 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар СӨХ-ны сул талбайд “Ойн төгөл бүхий ногоон байгууламж” байгуулах ажлыг танилцууллаа.

Leave a Reply

  • Facebook