быстрый займ на карту
Үзсэн: 403

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “УРАН ҮЙЛЧИН 2019” АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Монголд бид үйлдвэрлэв” ТББ нар хамтран дүүргийн оёдлын үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд “Уран үйлчин 2019” ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг 1 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Тэмцээнд дүүргийн 1-19 дүгээр хорооны оёдлын үйлдвэрлэл эрхлэгч 80 гаруй иргэд өөрсдийн урласан бүтээлээрээ оролцсоноос 4 номинац шалгаруулж, шилдгүүдийг тодрууллаа.

Дүүргийн Засаг даргын нэрэмжит тусгай байрт 2 дугаар хорооны иргэн Л.Буянжаргал, гутгаар байр “Дэд уран үйлчин” номинацад 12 дугаар хорооны иргэн Ц.Энхцэцэг, дэд байр “Тэргүүн уран үйлчин” номинацад 18 дугаар хорооны иргэн Д.Үржилсайхан, тэргүүн байр “Дүүргийн аварга уран үйлчин” номинацад 17 дугаар хорооны иргэн Н.Дарханбаяр тус тус шалгарч, батламж, мөнгөн шагнал, үйлдвэрлэлийн зориулалттай “Juke” брэндийн оёдлын машинаар шагнууллаа.

Leave a Reply

  • Facebook