быстрый займ на карту
Үзсэн: 366

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн удирдах албан тушаалтнуудын шуурхай зөвлөгөөн 1 дүгээр сарын 22-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явууллаа.

Сар шинийн баярын өдрийг угтаж ахмад настанд хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулах, нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюул болон техникийн холбогдолтой осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, томоохон захуудад болон худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах, инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх,  нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж ажиллах, баярын өдрүүдэд бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ шуурхай зохион байгуулж ажиллах, 2019 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах Гүйцэтгэл, төлөвлөгөөний гэрээний бэлтгэл ажлыг хангах, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид 02 дугаар сарын 05-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч дуусгах, болон хэлтэс, албадууд “Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөөг батлуулан, иргэдэд хүрсэн ажлыг зохион байгуулах, ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх ажлыг батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулахыг үүрэг болголоо.

Leave a Reply

  • Facebook