быстрый займ на карту
Үзсэн: 350

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанаас Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын баталсан хөтөлбөрийн дагуу 1 дүгээр сарын 23-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон 1-19 дүгээр хороодын үйлчлэгч нарт сургалт зохион байгууллаа.

Сургалтаар ЧДЗДТГ-ын эмч Ч.Намжилжав, халдвар судлаач  Г.Цэрэнсүх нар Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага, мөрдөж буй стандарт, халдвар хамгаалал, халдваргүйтгэлийн бодисыг зөв хэрэглэх, цэвэрлэгээг хийх дараалал зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэн, видео хичээл явуулав.

Мөн үеэр алба хаагчидтай 2019 онд хийх Хөдөлмөрийн гэрээг танилцуулан баталгаажуулж гэрээнд тусгагдсан нэмэлт өөрчлөлт, үйлчлэгч нарын ёс зүй, хандлага, ажлын цагийн бүтээмжийг дээшлүүлэх зэрэг зөвлөмж, үүрэг чиглэлийг өгч үйлчлэгч нарын санал хүсэлтийг сонсож бичгээр судалгааг авч ажилласан байна.

Leave a Reply

  • Facebook