быстрый займ на карту
Үзсэн: 297

ҮЕ ҮЕИЙН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын хүрээнд XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жил, билгийн тооллын хаврын тэргүүн сар Сар шинийн баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодод ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Ахмадын хорооны дарга А.Зул нар оролцон ахмад буурлууддаа эрүүл энх, урт удаан наслахыг ерөөн, жижиг дунд үйлдвэрлэгчдийн “Чингэлтэйд үйлдвэрлэв” бүтээгдэхүүнээр гарын бэлэг барив.

Leave a Reply

  • Facebook