быстрый займ на карту
Үзсэн: 298

ДҮҮРГИЙН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ БАЙНА

XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жил, билгийн тооллын хаврын тэргүүн сар Сар шинийн баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хуулиар олгосон бүрэн эрхийн дагуу дүүргийн ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулах ажлыг Засаг даргын Тамгын газар зохион байгуулан ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 дээш насны нийт 15845 ахмад настан амьдарч байна. Тус ажлыг хороо бүрт 55-69, 70-79 насны ангиллаар, 80 дээш настай ахмадуудад дүүргийн удирдлагууд гэрт нь очиж хүндэтгэл үзүүлж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар 19 хороодоос 17 хорооны 9000 гаруй ахмадуудад хүндэтгэл үзүүлээд байна. Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг хууль журмын дагуу сонгон шалгаруулан авч, ахмадуудад гарын бэлэг барьж байна.

Тус дүүрэгт 100 ба түүнээс дээш настай нийт 9 ахмад настан энх тунх аж төрч байна. Ахмад буурлууддаа эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе. Хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

Leave a Reply

  • Facebook