быстрый займ на карту
Үзсэн: 282

САР ШИНИЙН БАЯРЫГ УГТАН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 01-р сарын 2-ны өдрийн А/01 тоот “Нийслэлийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” тушаалаар, дүүргийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний А/06 тоот “Нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” захирамжийн дагуу  дүүргийн Засаг даргын орлогчийн 2019 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн нэгдсэн удирдамж, төлөвлөгөө батлуулан дүүргийн нийт нутаг дэвсгэрийг хамарсан цэвэрлэгээний ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү ажлын явцад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс “Шинэ тосгон” ТББ-ууд хяналт тавин ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook