быстрый займ на карту
Үзсэн: 416

“ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН ОНЦЛОХ АЖЛУУДЫГ ШАЛГАРУУЛАН БАТЛАМЖИЛЛАА

Чингэлтэй дүүргийн Нутгийн захиргааны байгууллагаас 2018 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, 6 бүлэг 141 үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласан.

Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бий болгох, өрхийн халаалт дулаалгын асуудлыг шийдвэрлэх, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, нийтийн биеийн тамирын чиглэлээр уралдаан тэмцээн зохион байгуулж иргэдэд үйлчлэх, нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай өрх иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэх, иргэдийг түр болон байнгын ажлын байраар хангаж, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх, цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх, агаар хөрсний бохирдлыг бууруулах чиглэлийн ажлуудыг зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 69800 өрхөд хүрч ажилласан байна.

Энэ хүрээнд төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийн аж төрөх эрүүл аюулгүй, амар тайван орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд залуучууд, ахмад, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог ханган олон талт ажлуудыг санаачлан зохион байгуулж ажилласан Засаг даргын Тамгын газар, дүүргийн дэргэдэх хэлтэс, албад, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн онцлох ажлуудыг нэрлэж, батламж гардууллаа.

Leave a Reply

  • Facebook