быстрый займ на карту
Үзсэн: 334

ХОРООДЫН ОНЦЛОХ АЖЛУУДЫГ ШАЛГАРУУЛАН БАТЛАМЖИЛЛАА

“Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, ажлын байрыг бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар иргэдийг ажилтай орлоготой болгох, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг тэгш хүртээмжтэй хүргэх чиглэлээр хүүхэд залуучууд, ахмад, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоог ханган олон талт ажлуудыг санаачлан зохион байгуулсан ажлууд, хороодын ажлын тайлан, Засаг даргын Тамгын газрын болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын саналыг харгалзан хороодын 2018 оны “Онцлох ажил”-ыг шалгаруулан батламжиллаа.

Чингэлтэй дүүргийн хороодын 2018 оны “Онцлох ажил”-аар 1 дүгээр хороо “Өрхийн тав тухтай байдлыг эрхэмлэгч хороо”, 2 дугаар хороо “Өрхөд онлайн төрийн үйлчилгээ нэвтрүүлэгч хороо”, 3 дугаар хороо “Өрхийн эрсдэлийг бууруулагч хороо”, 4 дүгээр хороо “Зорилтот бүлгийг дэмжигч хороо”, 5 дугаар хороо “Өрхийн боловсролыг дээдлэгч хороо”, 6 дугаар хороо “СӨХ-ын үйл ажиллагааг дэмжигч хороо”, 7 дугаар хороо “Өрхийн оролцоог нэгтгэсэн хороо”, 8 дугаар хороо “Өрхийг дэмжигч хороо”, 9 дүгээр хороо “Ахмад настанг дээдлэгч хороо”, 10 дугаар хороо “Залуу өрхийг дэмжигч хороо”, 11 дүгээр хороо “Өрхийн үйлдвэрлэлийг дэмжигч хороо”, 12 дугаар хороо “Өрхийн хаягжуулалттай хороо”, 13 дугаар хороо “Цэргийн насны залуучуудыг дэмжигч хороо”, 14 дүгээр хороо “Иргэдийн бичиг баримтын зөрчилгүй хороо”, 15 дугаар хороо “Хүүхдийн хөгжлийг дээдлэгч хороо”, 16 дугаар хороо “Манлайлагч хороо”, 17 дугаар хороо “Өрхийн амьжиргааг дэмжигч хороо”, 18 дугаар хороо “Өрхийг дээдлэгч хороо”, 19 дүгээр хороо “Өрхийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэгч хороо”-гоор тус тус шалгарч, батламжаа гардан авлаа.

Leave a Reply

  • Facebook