быстрый займ на карту
Үзсэн: 980

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2018 ОНЫ “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-УУД ШАЛГАРЛАА

Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг “Бүрэн хангалттай” биелүүлэхэд хууль, тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн 2018 оны ажлаараа хамт олноо хошуучлан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гарган ажилласан дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороод, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын ажилтан, албан хаагчдыг дүүргийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулж өргөмжиллөө.

Өргөмжлөл, шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар гардуулан өгч ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Чингэлтэй дүүргийн 2018 оны “Хөдөлмөрийн аварга”-аар Засаг даргын Тамгын газрын Ахмадын хорооны дарга А.Зул, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Ахлах мэргэжилтэн З.Ганбат, Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ, 5 дугаар хорооны Засаг дарга С.Амарбаясгалан, 16 дугаар хорооны Ажлын албаны дарга Д.Төмөрчөдөр, 7 дугаар хорооны нийгмийн ажилтан Ө.Энхчимэг, 19 дүгээр хорооны Хэсгийн ахлагч Д.Батдэлгэр, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Ууганбаяр, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Гэр бүл хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Б.Мөнхтөр, Замын цагдаагийн хэлтсийн Цахим телекамерын зөрчлийн шийдвэрлэлт хариуцсан зохицуулагч, Цагдаагийн дэслэгч Л.Тэгшжаргал, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, Ахлах ахлагч Б.Бямбасайхан, Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын Улсын байцаагч Б.Цэвэлмаа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Б.Саруул-Од, Эрүүл мэндийн төвийн Хүлээн авах, яаралтай тусламжийн сувилагч Д.Нараа, Соёлын төвийн Дуу, төгөлдөр хуурын багш Д.Байгалмаа, Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн захирал Б.Чимгээ, 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Энхзаяа, Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ ХХК-ийн Зам талбайн үйлчлэгч Д.Гантөмөр нар шалгарч өргөмжлөлөө гардан авлаа.

Leave a Reply

  • Facebook