быстрый займ на карту
Үзсэн: 497

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ САР ШИНИЙН БАЯРЫГ УГТАН БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 01-р сарын 02-ны өдрийн А/01 тоот “Нийслэлийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” тушаалаар, дүүргийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний А/06 тоот “Нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” захирамжийн дагуу  дүүргийн Засаг даргын орлогчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн нэгдсэн удирдамж, төлөвлөгөө батлуулан дүүргийн нийт нутаг дэвсгэрийг хамарсан цэвэрлэгээний ажлыг зохион байгуулан ажиллалаа.

Их цэвэрлэгээгээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх 20 хэлтэс албадын 100 гаруй албан хаагч, 1-19 дүгээр хорооны 450 иргэн, “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ийн харьяа иргэдийн бүлгийн 30 иргэн, мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлдэг 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 150 гаруй хүн, 81 Сууц өмчлөгчдийн холбоодын 120 ажилтан, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ийн 70 гаруй ачигч, жолооч болон 108 зам талбайн үйлчлэгч нар оролцож нийт 1000 гаруй хүн цэвэрлэгээний ажилд хамрагдан 292,102м2 нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хамруулан цэвэрлэлээ.

Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК хог тээвэрлэгч 2 байгууллага 35 машинаар тээвэрлэлт хийж нийт 352 гаруй тн хог хаягдал болон цасыг 60 гаруй удаа ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэн ажилласан.

 

Leave a Reply

  • Facebook