быстрый займ на карту
Үзсэн: 180

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин Чингэлтэй дүүргийн 12, 15 дугаар хорооны 500 гаруй ахмад настанд хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг барив.

Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар оролцон ахмад настнууддаа эрүүл энх, урт удаан наслахыг ерөөн мэндчилгээ дэвшүүллээ.

Leave a Reply

  • Facebook