быстрый займ на карту
Үзсэн: 191

“БҮРЭН ХАНГАЛТТАЙ” ҮНЭЛГЭЭ АВЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан “Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ”, “Нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууц, гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээг хариуцуулан ажил гүйцэтгэх гэрээ”-г дүгнэх хурал 1 дүгээр сарын 30-ны өдөр боллоо.

Дүнгийн хуралд Засаг даргын Тамгын газрын  дарга А.Дамцагдорж, Тохижилт, нийтийн аж ахуйн  хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Т.Энх-амгалан, хөндлөнгийн хяналтын  “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөгжлийн хүрээлэн”, “Шинэ тосгон” Төрийн бус байгууллагууд, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК, “Соёндрийм” ХХК-ийн төлөөлөл оролцов.

Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж гэрээний дүгнэлттэй холбогдуулан үүрэг, чиглэл өгч Засаг даргын Тамгын газартай байгуулсан 2018 оны “Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ”, “Нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууц, гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээг хариуцуулан ажил гүйцэтгэх гэрээ”-г “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” үнэллээ.

 

 

 

Leave a Reply

  • Facebook