быстрый займ на карту
Үзсэн: 206

ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Үндэсний уламжлалт оюуны бүтээл, зан заншил, өв соёл, түүхэн уламжлалыг дүүргийн хүүхэд залуус, иргэдэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг удирдан зохион байгуулахад мэргэжлийн, бодлогын, шинжлэх ухааны зөвлөгөө өгч ажиллах зорилго бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар болон жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Чингэлтэйн фестивалийн арга хэмжээгээр хүүхэд залуус, иргэд, гадаадын зочид, төлөөлөгчдөд уламжлалт ёс заншлаа таниулан, сурталчилж ажиллах талаар санал солилцов.

Leave a Reply

  • Facebook