быстрый займ на карту
Үзсэн: 288

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТҮР ПОСТЫГ АЖИЛЛУУЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Гахайн гоц халдварт мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/20 дугаар захирамж, “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх шалгалтын ажил зохион байгуулж, хяналтын түр пост ажиллуулах тухай” А/10 дугаар захирамж, дүүргийн Онцгой комиссын даргын 01 дүгээр тушаалаар дүүргийн Хүн, мал, гоц халдварт өвчний үед ажиллах шуурхай ажлын хэсгийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжүүлсэн.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын шийдвэрээр дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн даваанд хяналт шалгалтын түр постыг ажиллуулж Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс 4 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж, иргэдийн тээврийн хэрэгслийг шалгаж, гахайн мах, махан бүтээгдэхүүнийг дүүргийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байх тал дээр хяналт тавьж, иргэд олон нийтэд мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч ажиллаж байна.

 

Leave a Reply

  • Facebook