быстрый займ на карту
Үзсэн: 121

“ЭРҮҮЛ ЭМЭГТЭЙ-ҮНДЭСНИЙ БАЯЛАГ” УРИАН ДООР БЗХӨ-С УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, “ROTARY” ТББ, Өргөө амаржих газар хамтран “Эрүүл эмэгтэй-Үндэсний баялаг” уриан доор бэлгийн замын халдварт өвчин, бэлгийн замын үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 1 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нөхөн үржихүйн насны 100 эмэгтэйд  үзлэг, шинжилгээг хийж бэлгийн замын халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч ажиллалаа. Үзлэг шинжилгээгээр өвчлөл илэрсэн эмэгтэйчүүдийг 100 хувь эмчилгээнд хамруулж эрүүлжүүлэх ажлыг Өргөө амаржих газар хийхээр боллоо.

Leave a Reply

  • Facebook