быстрый займ на карту
Үзсэн: 330

НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ИРГЭНЭЭР ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭН Г.БАТБАЯР ТОДОРЛОО

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан тэргүүний фермер, тариаланчдыг шагнаж урамшуулах арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд Чингэлтэй дүүргээс хоёр дахь жилдээ “Нийслэлийн тэргүүний тариаланч иргэн” тодорлоо.

Нийслэлийн шилдэг тариаланч иргэнээр дүүргийн 15 дугаар хорооны иргэн Г.Батбаяр шалгарлаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын  бохирдлын асуудал хариуцсан Орлогч Ж.Батбаясгалан гардуулан өгөв.

Иргэн Г.Батбаяр нь 2003 оноос хойш өөрийн оршин сууж буй хашаандаа болон хөрш айл өрхүүдийнхээ хашаанд хүнсний ногоо, жимсний мод, бут сөөг тариалахын зэрэгцээ газар тариалан эрхлэх хүсэлтэй иргэдэд хүнсний ногоо тариалах сургалтуудыг амжилттай зохион байгуулж, нийслэл дүүргээс зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож, өөрийн туршлагаас бусдад хуваалцаж, үлгэр дуурайлал болсон тэргүүний ахмад настан юм.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook