быстрый займ на карту
Үзсэн: 184

ХАМТРАН АЖИЛЛАГЧ СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар нь үндэсний уламжлалт өв соёл болон орчин үеийн соёлыг хүүхэд залуус, иргэдэд таниулан сурталчлах зорилгоор соёл, урлагийн байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажилладаг билээ.

Тэдний төлөөлөл болох Улаанбаатар хотын музейн захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралт, Улаанбаатар их сургуулийн археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Эрдэнэбаатар, Хүмүүн бичиг сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа нарыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзан хамтын ажиллагаагаа дүгнэн, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов. Мөн уулзалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж оролцож төлөөлөгчдөд ЧДЗДТГ-ын 2018 оны үйл ажиллагааг танилцуулсан юм.

Leave a Reply

  • Facebook