быстрый займ на карту
Үзсэн: 477

“ЦЭВЭР ОРЧИН-ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Нутгийн захиргааны байгууллагаас 2019 оныг “ИРГЭДИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог идэвхжүүлэх, яндангүй өрхийн тоог нэмэгдүүлэх, түүхий нүүрсний хэрэглээг багасгах зорилготой “ЦЭВЭР ОРЧИН-ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” аяныг өрнүүлэхээр болсон.

Аяны нээлтийн үйл ажиллагаа дүүргийн “МЭДЭЭЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ”-д боллоо. Тус аяны хугацаанд “Монватт” ХХК-тай хамтран ажиллаж амины сууц, гэрийг халаахын зэрэгцээ хоол цайгаа хийдэг цахилгаан зуухтай дулаан хуримтлуулагч бүхий “ЭКО ТУЛГАТ” төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр иргэдэд олгох юм.”ЦЭВЭР ОРЧИН – ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” аяны нээлтийн үеэр Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, “Монватт” ХХК – ны Гүйцэтгэх захирал Т.Пүрэвдорж нар “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурах үйл ажиллагаа болсон бөгөөд “ЭКО ТУЛГАТ” төхөөрөмжийг авах хүсэлтээ ирүүлсэн иргэдийн төлөөлөлтэй Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, хорооны Засаг дарга нар гурвалсан гэрээ байгууллаа.

Мөн үеэр аяныг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч бөгөөд дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол иргэдэд “ЭКО ТУЛГАТ” төхөөрөмжийг гардуулан өглөө. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн хэлтэс, албадын дарга нар, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагууд, хороодын Засаг дарга нар болон холбогдох ажилтнууд, иргэд оролцлоо.

 

Leave a Reply

  • Facebook