быстрый займ на карту
Үзсэн: 86

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Жайка Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг  2017-2019 онд хэрэгжүүлж байна.

Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргүүдийг сонгон авч дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг гамшгаас хамгаалах болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх загвар төлөвлөгөөг боловсруулах зорилготой юм.

Төслийн хүрээнд 2018 оны 08 дугаар сараас эхлэн сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд 4 дэх удаагийн сургалтыг  2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Онцгой байдлын Ерөнхий газарт зохион байгууллаа.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн  бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Дүүргийн газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/39 дүгээр захирамж,  2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Дүүргийн газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах ажлын дэд хэсэг байгуулах тухай” А/27 дугаар тушаалыг тус тус гаргуулан ажлын хэсгийн гишүүдийг сургалтад хамруулан ажиллаж байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook