быстрый займ на карту
Үзсэн: 445

ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ХААГЧ, ИРГЭДЭЭ ШАЛГАРУУЛЖ БАТЛАМЖИЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бий болгох, өрхийн халаалт дулаалгын асуудлыг шийдвэрлэх, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, нийтийн биеийн тамирын чиглэлээр уралдаан тэмцээн зохион байгуулж иргэдэд үйлчлэх, нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай өрх иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэх, иргэдийг түр болон байнгын ажлын байраар хангаж, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх, цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх, агаар хөрсний бохирдлыг бууруулах чиглэлийн ажлуудыг зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 69800 өрхөд хүрч ажилласан байна.

Эдгээр ажлын хүрээнд “Эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлсэн байгууллага”, “Ажлын байрыг нэмэгдүүлэгч иргэн”, “Өрхийн амьжиргааг дэмжигч ажилтан”, “Өрхийн амьжиргааг дэмжигч иргэн”, “Өрхийн амьжиргааг дэмжигч байгууллага”, “Ажлын байрыг нэмэгдүүлэгч байгууллага”, “Онцлох төрийн бус сургууль”, “Онцлох төрийн бус цэцэрлэг”, “Өрхийн ажлын байрыг дэмжигч иргэн”, “Өрхийн амьдрах тав тухыг дэмжигч байгууллага”-ыг тус тус шалгаруулж, батламжиллаа.

Leave a Reply

  • Facebook