быстрый займ на карту
Үзсэн: 102

БАЯРЫН ӨДРҮҮДЭД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын ээлжит хуралдаан 2 дугаар сарын 2-ны өдөр боллоо. Хуралдааныг Онцгой комиссын орлогч дарга С.Эрдэнэбаатар удирдан явуулж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 захирамжаар Онцгой комиссыг 2 дугаар сарын 5-11-ний өдрүүдэд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгүүлэхээр болсон байна.

Энэ хүрээнд дүүргийн Онцгой комиссын шуурхай командын бүрэлдэхүүн, Мэргэжлийн хяналтын алба, Эрчим хүчний алба, Хэв журам сахиулах алба, Хөдөлгөөн зохицуулах алба, Ариутгал цэвэрлэгээ үйлчилгээний алба, Эмнэлгийн алба, Мал хамгаалах алба, хороодын томилгоот бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллуулах юм.

Мөн Онцгой комиссын бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, шуурхай ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, Онцгой комиссын ажиллах журам болон зарлан мэдээлэх журам батлах тухай дүүргийн Засаг даргын захирамжийг танилцууллаа.

Leave a Reply

  • Facebook