быстрый займ на карту
Үзсэн: 260

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Айлчлан ирж буй “Урвуулагч” хэмээх шороон гахай жил, Монголын уламжлалт Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэд Төрийн дээд одон медалиар шагнагдлаа.

Шагналыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Батхуяг нар гардуулан өгч баяр хүргэлээ.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 11, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 52, Цэргийн гавьяаны одонгоор 1, Хөдөлмөрийн хүндэт медалиар 24 иргэн тус тус шагнуулсан байна.

Leave a Reply

  • Facebook