быстрый займ на карту
Үзсэн: 259

ХӨЛДӨЛТ ҮҮСЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ ДЭЭР АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-ийн 11 дүгээр гудамж, 17 дугаар хорооны Зүрх-Уулын 3 дугаар гудамж, 18 дугаар хорооны Яргайтын 7 дугаар гудамжинд булгийн ус газрын хөрснөөс нэвчин урсаж хөлдөлт үүссэн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын шийдвэрээр 2019 оны 02 дугаар сарын 07-10-ны өдрүүдэд Онцгой байдлын хэлтэс, “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК зэрэг гамшгаас хамгаалах албадын 23 алба хаагч, 11 техник хэрэгсэлтэйгээр хөлдсөн мөсийг 227 удаа рейс хийж далан сувагт зөөж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдэд Онцгой байдлын хэлтсээс мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч удирдлагаар хангаж ажиллалаа гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

  • Facebook