быстрый займ на карту
Үзсэн: 330

ДҮҮРГИЙН 7 ДУГААР ХОРООНД БАРИГДАЖ БУЙ ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн “Улаанбаатар хотын бага, дунд сургуулийн барилга, байгууламжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд баригдаж буй дэлхийн жишигт нийцсэн дунд сургуулийн барилгын ажлын явцтай дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг тухай бүрт нь шийдвэрлэж барилгын ажлыг хугацаанд нь саадгүй үргэлжлүүлэх үүрэг даалгаврыг холбогдох албаны хүмүүст өглөө.

Тус сургууль нь 720 гаруй сурагч хичээллэх хүчин чадалтай бөгөөд байгальд ээлтэй, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгийн үед хорогдох байр болгон ашиглах боломжтой, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын суралцах тэгш боломжийг хангасан, олон улсын боловсролын байгууламжийн жишигт нийцсэн дунд сургууль болох юм.

Leave a Reply

  • Facebook