быстрый займ на карту
Үзсэн: 216

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 16000 ГАРУЙ АХМАД НАСТАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдаанаар ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн 55-аас дээш насны ахмад настнуудад хүндэтгэл үзүүлсэн ажлыг дүгнэн хэлэлцлээ. Хуралдааныг ажлын хэсгийн дарга бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж хүндэтгэл үзүүлэх ажлыг хуулийн хүрээнд, төлөвлөгөөний дагуу зохион байгуулахад цаашид анхаарахыг онцлов.

Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх төлөвлөгөө, хуваарийн дагуу 55-аас дээш насны ахмад настны судалгааг хороо тус бүрээр гаргаж, 55-79  насны 14546 ахмадыг хуваарийн дагуу хороо тус бүр дээр хүлээн авч хүндэтгэл үзүүлж, 80-аас дээш насны 1299 ахмад настны гэрээр нь очиж хүндэтгэл үзүүлж, хаягт амьдардаггүй 971 ахмад настны гарын бэлгийг дүүргийн ЗДТГазрын Нийтлэг үйлчилгээний албанаас тус тус гардуулж нийт 16000 гаруй ахмад настанд хүндэтгэл үзүүлсэн байна.

Leave a Reply

  • Facebook