быстрый займ на карту
Үзсэн: 280

“ЦЭВЭР ОРЧИН-ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” АЯНЫ ХҮРЭЭНД ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Нутгийн захиргааны байгууллагаас 2019 оныг “ИРГЭДИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд агаарын бохирдлыг бууруулах, яндангүй өрхийн тоог нэмэгдүүлэх зорилготой “ЦЭВЭР ОРЧИН-ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” аяныг өрнүүлэн ажиллаж байна.

Аяны хугацаанд дулаан хуримтлуулж гэр,сууцаа халаахын зэрэгцээ хоол цайгаа хийх цахилгаан зуухтай “ЭКО ТУЛГАТ” төхөөрөмжийг дүүргийнхээ иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү төсөлд хамрагдах хүсэлтэй болон төслийн үйл ажиллагаатай танилцах иргэдийн төлөөлөлтэй Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол уулзаж, санал хүсэлтийг сонсч, аяны зорилго болон зохион байгуулагдах ажлуудын талаар танилцууллаа.

Leave a Reply

  • Facebook