быстрый займ на карту
Үзсэн: 604

ЯНДАНГҮЙ ӨРХИЙН ТОО НЭМЭГДСЭЭР БАЙНА

Чингэлтэй дүүргийн төр захиргааны байгууллагаас Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жилийн хүрээнд “ЯНДАНГҮЙ ӨРХ”-ийн тоог нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах зорилготой “ЦЭВЭР ОРЧИН-ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” аяныг зарлаж, дулаан хуримтлуулж гэр, сууцыг халаах, цахилгаан зуухтай “ЭКО ТУЛГАТ” төхөөрөмжийг дүүргийнхээ иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох төслийн ажлыг эхлүүлээд байна.

Энэхүү төсөлд хамрагдсан зарим айл өрхүүдээр дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол биечлэн очиж нөхцөл байдалтай танилцлаа.

“ЭКО ТУЛГАТ” төхөөрөмжийг ахуйн хэрэгцээндээ хэрэглэж эхэлсэн айл өрхүүдийн гэр бүлийн гишүүдийн сэтгэгдэл өндөр, гэр сууц нь дулаахан, тохилог, цэвэрхэн, түүхий нүүрс түлээний хэрэглээ бүрэн зогсч, “ЯНДАНГҮЙ ӨРХ” болсон төдийгүй эдийн засгийн бодит хэмнэлт гарч байгаа талаар танилцууллаа.

Тухайлбал: Монгол гэрт байгаа нэг өрх сардаа 100-150 гаруй мянган төгрөгийн нүүрс түлээ, жилдээ 1-2 сая орчим төгрөгийн нүүрс түлээ хэрэглэдэг бол “ЭКО ТУЛГАТ” дулаан түгээгч төхөөрөмжийг хэрэглэснээр энэ зардал 100% хэмнэгдэж, сардаа зөвхөн цахилгаан зуух хэрэглэсний төлбөр буюу дунджаар 30-40 гаруй мянган төгрөгийг төлөх талаар иргэд ярьж байлаа.

Leave a Reply

  • Facebook