быстрый займ на карту
Үзсэн: 290

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн удирдах албан тушаалтнуудын шуурхай зөвлөгөөн 2 дугаар сарын 19-ний өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явууллаа.

Нийслэлийн 380 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилт, соёл урлагийн зэрэг иргэдэд  чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах, 2019 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах Гүйцэтгэл, төлөвлөгөөний гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хангах, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх ажлыг эрчимжүүлж дуусгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад нэмэлтээр зохицуулагч ажиллуулах, дугаар хязгаарлалт болон замын хөдөлгөөний хяналтыг чангатгаж ажиллах, тэмдэг заалтын үйлчлэх цагийг хязгаартай болгож зогсохыг хориглосон болон ачихыг анхааруулсан тэмдгүүд, хөдөлгөөний чиглэл заасан тэмдэг заалтуудыг цагийн болон өдрийн хязгаарлалттай болгох, зарим үед тэмдгийг үйлчлэхгүй байхаар болгож уян хатан зохицуулалт хийж ажиллах, үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувагт хамгаалалтын хайс, хашлага, тэмдэг тэмдэглэгээг хийх, бүртгэлжүүлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, нийслэлийн Засаг даргын 2018 оны “Явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/809 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах, тус арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд “Эрсдэлгүй хороо” аяныг зохион байгуулж, дүгнэж ажиллах, үерийн далан, суваг шуудуунд хуримтлагдсан хог, лагийг цэвэрлэх, утааг бууруулах чиглэлээр албан байгууллага бүр ажилтан албан хаагчиддаа чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Мөн дүүргийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол Өрхийн хөгжлийг дэмжих жил 2018 онд хэрэгжүүлсэн Дулаалгын аяны хэрэгжилт, үр дүнг танилцуулж Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил 2019 онд хэрэгжүүлж буй Цэвэр орчин-Чингэлтэйчүүдийн оролцоо зорилтот аяны явц байдлын талаар мэдээлэл хийлээ.

 

 

Leave a Reply

  • Facebook