быстрый займ на карту
Үзсэн: 419

ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай зөвлөгөөн 2 дугаар сарын 20-ны өдөр болоо. Хуралдааныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж цаг үеийн асуудлаар үүрэг, чиглэл өглөө.

Төрийн удирдах албан хаагчдын улсын зөвлөгөөнд оролцох, цэрэг спортын “Дөл” тэмцээний бэлтгэл ажлыг хангах, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл ажлыг хангах талаар үүрэг өглөө.

Мөн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгаврыг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат танилцуулав.

Мөн дүүргийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол Өрхийн хөгжлийг дэмжих жил 2018 онд хэрэгжүүлсэн Дулаалгын аяны хэрэгжилт, үр дүнг танилцуулж Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил 2019 онд хэрэгжүүлж буй Цэвэр орчин-Чингэлтэйчүүдийн оролцоо зорилтот аяны явц байдлын талаар мэдээлэл хийлээ.

Leave a Reply

  • Facebook