быстрый займ на карту
Үзсэн: 264

ДЭД БҮТЦИЙН ТӨВ ИРГЭДЭД ХАШААНДАА ТАВ ТУХТАЙ, ЦЭВЭР БОХИР УС, ДУЛААНАА ШИЙДСЭН ТУХТАЙ ОРЧИНД АМЬДРАХ БОЛОМЖИЙГ ОЛГОЖ БАЙНА

БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Барилга хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд баригдаж байгаа гэр хорооллын дэд бүтцийн төвийн барилгын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.

Дэд бүтцийн төв нь гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн шийдэл бүхий байгууламжуудыг төлөвлөн, иргэддээ инженерийн болон нийгмийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх, иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, ажлын байр бий болгох зэрэг олон давуу талтай бүтээн байгуулалт юм. Энэ төв нь 200-300 айл өрхийг дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, холбоо, ариутгах татуургын хангамжаар бүрэн хангах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн.

Төслийн хүрээнд долдугаар хорооны 13-15 дугаар хэсгийн 220 нэгж талбарын 285 айл, өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох бөгөөд эхний ээлжийн 33 айлыг дулаанд холбосон бөгөөд 28 айл, өрх шинээр амины орон сууц барьж, 104 айлын байшин сууцыг дулаалсан байна. Мөн жишиг гудамж, авто болон явган зам, ногоон байгууламж, хиймэл нуур, гэрэлтүүлэг, камержуулалтыг иж бүрэн шийдэж 5 дугаар сард хүлээлгэн өгнө гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.

Leave a Reply

  • Facebook