быстрый займ на карту
Үзсэн: 398

УНШИГЧИД ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Б.ДОЛГИОНТОЙ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний ээлжит “Би хэн бэ” уулзалт, чөлөөт ярилцлага 2 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Ерөнхий боловсролын сурагчдын урт хугацааны амралтын дараа зохион байгуулагдаж буйгаараа онцлог энэхүү уулзалтад хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, ая зохиогч, продюсер Б.Долгион оролцож, өөрийн намтар, бага залуу насны дурсамж, урлагт хэрхэн хөл тавьсан тухайгаа ярьж, хотын соёлын талаарх үзэл бодлоо хуваалцсан юм. Уулзалтад дүүргийн 17 дугаар сургуулийн номын санч н.Хулан, 10-11-дүгээр ангийн 50 сурагчийн хамт, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын номын санч н.Болдцэцэг, багш Ц.Болор-Эрдэнэ нар 14 сурагчийн хамт идэвхтэй оролцлоо.

 

Leave a Reply

  • Facebook