быстрый займ на карту
Үзсэн: 384

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “МЭДЭЭЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ” – Д СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргээс 2019 оныг “ИРГЭДИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарлаж, энэ хүрээнд агаарын бохирдлыг бууруулах, түүхий нүүрсний хэрэглээгүй орчныг бүрдүүлэх, “ЭКО ӨРХ”-ийн тоог нэмэгдүүлэх зорилготой “ЦЭВЭР ОРЧИН-ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” аяныг өрнүүлэн ажиллаж байна. Аяны хүрээнд дэвшилтэт тоног төхөөрөмжийг иргэдэд сурталчлах, ахуйн хэрэгцээндээ хэрэглэж хэвших дадлыг олгох, амьдралын чанарыг дээшлүүлэх, мэдлэг олгох сургалтыг олон хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Чингэлтэй дүүргийн санаачлан шинээр байгуулсан “МЭДЭЭЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ” – д ээлжит сургалтыг зохион байгууллаа. Сургалтад “Монватт” ХХК -ийн инженер техникийн ажилтнууд оролцож дулаан хуримтлуулж гэр сууцаа халаахын зэрэгцээ хоол цайгаа хийх цахилгаан зуухтай “ЭКО ТУЛГАТ” төхөөрөмжийг сургалтад хамрагдсан 200 гаруй иргэд, идэвхтэн сонгуультан, ажилтан албан хаагчдад танилцуулав.

Энэхүү сургалтыг Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол нээж, сургалтад оролцогчдод хандаж утаагүй цэвэр тохилог орчныг бүрдүүлэхэд иргэн бүр идэвхтэй оролцохыг онцлоод сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

ЦЭВЭР ТОХИЛОГ + УТААГҮЙ + АЯ ТУХТАЙ орчныг бүрдүүлэхэд ИРГЭН БҮРИЙН ИДЭВХ ОРОЛЦОО ЧУХАЛ

Leave a Reply

  • Facebook