быстрый займ на карту
Үзсэн: 438

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА НАРЫН ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, Нийслэлийн Засаг даргын А/93 дугаар захирамжийн дагуу НЗДТГ-ын Цэргийн штаб, Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангитай хамтран дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын цэргийн бэлтгэл сургалт 2019 оны 02 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэхүү сургалтын зорилго нь дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг танилцуулах, салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд оршиж байна. Тус сургалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга  А.Дамцагдорж оролцож байна.

Leave a Reply

  • Facebook